Ирэх арванхоёрдугаар сарын 03-04-нд болох жүдо бөхийн Токиогийн "Их Дуулга" тэмцээнд Абэ, Такато нарын барилдааныг үзэх боломжгүй боллоо. Ташкентийн дэлхийн аваргад дөрөв дэх удаагаа түрүүлсэн Наохиса Такато, гурав дахь удаагаа аваргалсан Хифүми Абэ нар Токиогийн тэмцээнийг өнжихөөр шийдсэн тухай хэвлэлүүд мэдээлжээ. Гэвч тэд 2022 оны хамгийн сүүлийн тэмцээн болох Иерусалимийн "Мастерс"-т зодоглох ажээ.
Токиогийн "Их дуулга"-д Такатогийн оронд Ямато Фүкүда, Абэгийн оронд Шинсей Хаттори нар хүч үзэхээр болжээ.
Л.Сайнаа