Японы хөгжөөн дэмжигчид шигшээ багийнхаа оролцоогүй тэмцээний дараа цэнгэлдэх хүрээлэнг сайн дураараа цэвэрлэж, 2022 оны Катарын ДАШТ-д сайн санааны гэрлэ тусган, бусдыг уриалжээ.
Тодруулбал, ДАШТ-ий нээлтийн тоглолт буюу Катар, Эквадорын хооронд болсон тоглолтын дараа Японы хөгжөөн дэмжигчид бусад хөгжөөн дэмжигчдийн замбараагүй хаясан шил, лааз, ундааны сав зэргийг цэвэрлэсэн байна.
Аль-Фарук хэмээх Катар залуу Япон шүтэн бишрэгчдээс цэнгэлдэхийг цэвэрлэх болсон шалтгааныг асуухад тэд "Бид Япон хүмүүс, хогоо хаядаггүй. Бид байгаа газраа хүндэлдэг" гэж хариулжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)