Өчигдөр Доха хотноо болсон Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэвлэлийн бага хурлын үеэр өдгөө 37 настай, дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг алдарт Кристиано Роналду сүүлийн үед дуулиан тариад буй Манчестер Юнайтед баг болон түүний хоорондын асуудлын талаар анх удаа хариулт өглөө.
Тэрбээр "Миний амьдралд цаг урсан өнгөрч байна. Бусдын өнцгөөс энэ асуудлын талаар гаргалгаа гаргаж, бичихэд амархан. Гэхдээ хааяа үнэнтэй ойрхон байх ч ихэнхдээ л худлаа байх нь олон шүү дээ. Энэ миний л цаг хугацаа шүү дээ. Бусдын юу гэж бодоход нь миний санаагаа чилээх асуудал биш. Үүнийг би багийнханд нөлөөлөхгүй гэж найдаж байна. Багийн эзэн, тоглогч, менежер гээд л бүгд намайг хэн гэдгийг мэднэ. Тэд намайг 11 настай хүү байхаас минь мэднэ. Энэ баг надгүйгээр илүү бат бөх, сайн бас ялахын төлөөх эрмэлзэлтэй байх болно" гэжээ.
Мөн тэр Манчестер Юнайтед багт хамтран хүчин зүтгэдэг шигшээ багийн найз Бруно Фернандизтай ДАШТ-ий нээлтийн үеэр гар барьж, эвлэрсэн эсэх асуултад "Бид өөр нөхцөл байдалд нэгэнтэйгээ гар барьсан. Асуулт чинь хол зөрсөнгүй гэхдээ энэ үнэхээр өөр зүйл байсан. Би зүгээр л түүнтэй хөнгөн наргиа хийсэн юм. Яагаад гэвэл тэр нислэгээсээ болоод хоцорч ирсэн л дээ" хэмээн хариулав.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)