Францын домогт жүдоч Тедди Ринер бэртлийн дараа бэлтгэлдээ эргэн ороод байгаа ажээ. Өдгөө 33 настай тэрбээр наймдугаар сард Мароккод хийсэн бэлтгэлийнхээ үеэр шагайгаа гэмтээж, бэртлээ хүндрүүлэхийг хүсээгүй учраас Ташкентын ДАШТ-ийг өнжсөн юм.
Алдарт аварга нутагтаа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж дараа нь Японд очиж сувилуулсан гэнэ. Тэгвэл Ринер бэлтгэлдээ эргэн орсон таатай мэдээ цацагдаж эхэллээ. Дашрамд, тэр хамгийн сүүлд буюу энэ оны долдугаар сард Будапештын “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн.
Тэрбээр жүдо бөхийн +100 кг-ын жинд хамгийн залуудаа дэлхийн аварга цол хүртсэн, мөн хамгийн олон удаа буюу 11 удаагийн Дэлхийн аварга, гурван удаа Олимпын аварга, таван удаа Европын аварга болсон билээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)