"Женко" клубийн тамирчин, спортын мастер Батсүхийн Алтанцэцэг АНЭУ-ын нэр дээрээс барилдахаар болсон. Тэгвэл түүний шинэ улсынхаа төлөө барилдах анхны тэмцээн нь арванхоёрдугаар сарын 03-04-ний өдрүүдэд Японы нийслэл Токио хотноо болох "Их Дуулга" юм. Тэрбээр Монгол Улсаас гадаадад легионероор барилдах болсон тав дахь жүдоч болов. Түүнээс өмнө ОУХМ Г.Отгонцэцэг 2015 оноос Казахстаны, М.Ичинхорлоо, Э.Базаррагчаа, П.Буянхишиг нар 2017 онд Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдаж байсан юм.
Өдгөө 25 настай, -57 кг-ын жинд барилддаг тэрбээр өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аваргаар тодорч байснаас гадна Хонгконг, Макаогийн залуучуудын Азийн нээлттэй тэмцээнд түрүүлж, өсвөр үеийн Тайванийн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа.
Сэтгэгдэл (1)