Шинжлэх ухааны ажилтны өдрийг 21 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний байгууллагуудын дунд зохион байгуулагдсан ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамир, спортын дөрвөн төрөлт тэмцээнийг 2022 оны 11 сарын 01-18-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв.
Энэ оны ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит спортын 4 төрөлт тэмцээнд шатарын холимог баг, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй ганцаарчилсан, ширээний теннисний эмэгтэй баг, эрэгтэй баг, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй ганцаарчилсан, волейбол, сагсан бөмбөгийн эрэгтэй баг, эмэгтэй багийн төрлөөр 11 багц медалийн төлөө 27 эрдэм шинжилгээний байгууллагын 23 багийн давхацсан тоогоор 1147 тамирчид ур ухаан, авьяас чадвараа уралдуулан оролцлоо.
Багийн нийлбэр онооны дүнгээр доктор Л.Жаргалсайхан захиралтай ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн 31 оноогоор гуравдугаар байрт, доктор А.Дашцэрэн захиралтай ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн 30 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан бол академич С.Дэмбэрэл захиралтай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн 13 оноогоор тэргүүлэн нэгдүгээр байрт шалгарч аваргын шилжин явах цомын эзнээр тодорлоо.
Сэтгэгдэл (2)