БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тулалдаж буй, сонирхогчдын боксын Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ мэргэжлийн кикбоксын “КТК” холбооны Азийн аваргын бүсний төлөө тулалдахаар болов. Тэрбээр ирэх арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Инчонь хотын "Seonhak gymnasium"-д 75 кг-ын жингийн бүсний төлөө БНСУ-ын тулаанч Ха Вун Пёотой тулалдах тов гарчээ.