Чөлөөт бөхийн дэлхийн аварга, МУГТ П.Орхоноос 2018 оны Азийн наадмын үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн тул дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан билээ. Энэ оны есдүгээр сарын 16-ны өдрөөр түүний торгуулийн хугацаа дуусгавар болсон тул эргэн дэвжээнд зодоглох боломжтой болсон юм.
Тэрбээр дэвжээндээ эргэн ирсний дараа арваннэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохиогдсон МУГТ Ц.Цогтбаяр багшийнхаа нэрэмжит тэмцээнд зодоглож, алтан медаль хүртсэн.
Үүний дараагаар АНУ-ын Нью Йорк хотноо зохиогдсон “Bill Farrel”-ийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцож, түрүүлжээ.
МУГТ П.Орхон энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр АНУ ын New York хотноо болсон “Bill farrel” ийн нэрэмжит олон улсын тэмцээнд 4 жилийн дараа түрүүлж алтан медаль хүртэж чөлөөт бөхийн олон улсын дэвжээнээ эргэн ирсэндээ баярлаж ,баярын нулимстай сууна. Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөн хэдий ч тамирчны замналын түүхэн дэх амаргүй хамгийн хүнд , хэцүү ,уртын урт он жилүүдийг ардаа үджээ. Миний унаж босоход үргэлж хажууд минь байж хана мэт түшиг болсон хань чамдаа , аав ээж,ах дүү ,найз нөхөд , хөгжөөн дэмжигч нартаа болон бөхийн эрдэм зааж дэлхийн аваргын бүсийг зүүлгэж өгсөн ачит багш МУГД Ц.Хосбаяр МУГТ Ц.Цогтбаяр нартаа юун түрүүнд баярлалаа гэж хэлье. Миний хамгийн эрхэм хүмүүс байж үргэлж урам зориг, итгэл найдвар төрүүлж өдий хүртэл надад итгэж туслан дэмжиж яваа Н.Батсайхан ах түүний гэргий Д.Солонго эгч нартаа чин сэтгэлээсээ талархаж яваагаа илэрхийлье.Энэ тэмцээн нь бэлтгэл сургуулилтаа сайн хийж ,алхам алхамаар амжилтаа ахиулан дараачийн зорилгоо тавин урагшилахад надад маш их урам зоригыг өглөө. Цаашдаа би сайн хичээж зорисон зорилгодоо хүрч та бүгдийгээ баярлуулах болноо” хэмээжээ.
М.Сүхэхэй
Сэтгэгдэл (5)