Английн Тоттенхем клубийн довтлогч, Солонгосын шигшээ багийн тамирчин Сон Хэүн Мин өнгөрсөн сарын 30-нд Марсель багийн эсрэг хийх тоглолтын үеэр эсрэг багийн хамгаалагчтай мөргөлдөн, нүднийхээ ухархайд хүнд гэмтэл аваад байсан билээ. Улмаар энэ асуудлаас үүдэн Солонгосын шигшээ баг томоохон эрсдэлд ороод байв.
Тэгвэл Сон энэ удаагийн ДАШТ-д тоглохоор болсон тухай олон улсын спортын хэвлэлүүд өнөө өглөө зарлалаа. Тэднийг Азийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг баг гэж хэлж болно. Гэхдээ удахгүй эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгээс шалгарна гэдэг Өмнөд Солонгосын шигшээ багийн хувьд хүндхэн даалгавар юм. Ямартай ч өнгөрсөн дэлхийн аваргаар Германы хүчирхэг багийг буулган авсан тус багийн гол тоглогч Сон Хэүн Мин бэртлээс эргэн ирж, нутаг нэгтнүүдээ тайвшрууллаа.
Л.Сайнаа