Чөлөөт бөхийн энэ оны "Дэлхийн цом"-ын тэмцээн ирэх сарын 10-11-ний өдөр АНУ-ын Айова мужийн Коралвилл хотын "Xtream Arena"-д болох гэж байна. Энэ од болсон Белградын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багаараа дөрөвдүгээр байрт ороод буй Монголын шигшээ багийн тамирчдын нэрсийг АНУ-ын бөхийн холбоо зарлажээ.
Анх удаа эрэгтэй, эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг хамтатган хийж буй бөгөөд манай улс жин тус бүрд хоёр бөх буюу нийт 40 бөхийн бүрэлдэхүүнтэйгээр оролцох ажээ.
Манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, Олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, ОУХМ Д.Отгонжаргал, ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, дэлхийн дэд аварга ОУХМ Э.Сумъяа, ОУХМ Б.Хулан, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, ОУХМ З.Занабазар, ОУХМ Н.Наранхүү, ОУХМ Э.Даваачимэг зэрэг шилдэг тамирчид хүч үзэх юм.
Сэтгэгдэл (5)