АНУ-ын Дейтон их сургуулийн Dayton Flyers багийн тоглогч Ш.Энхийн-Одыг шүтдэг Дейтон хотын Rears гудамжны нэгэн айл байшингийнхаа гадна талд Монгол Улсын төрийн далбааг залж, түүнд хүндэтгэл илэрхийлжээ.
Дашрамд, түүний баг Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лигийн улирлын эхний хоёр тоглолтдоо хожоод байсан бол өнгөрсөн лхагва гарагт UNLV багийн эсрэг тоглож улмаар ялагдал хүлээсэн билээ. Тэрбээр мөн багийнхаа гарааны тавд багтаж, сайн тоглолтыг үзүүлж байгаа билээ. Dayton Flyers баг дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 20-нд "Роберт Моррис" багтай хийнэ.
Л.Сайнаа