Гир буюу туухай өргөлтийн 2022 оны ДАШТ Энэтхэгийн нийслэл Дели хотноо болж, 18 орны 250 гаруй тамирчин өрсөлдөхөд Монголын тамирчин Э.Буджав амжилттай оролцож, хос алтан медаль хүртсэн.
Тэрбээр өмнө нь Азийн аваргаас хос мөнгөн медаль хүртээд байсан юм. Эх орныхоо нэрийг гаргасан тамирчин Э.Буджавыг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа.
Энэ үеэр Э.Буджав “Миний амжилтыг үнэлж шагнасан МҮОХ-нд талархал илэрхийлье. Миний хувьд ДАШТ-ий 68 кг жинд огцомоор 119 удаа савж, 149 удаа түлхсэн үзүүлэлтээр 2 алтан медаль хүртсэн. Үүнээс өмнө тивийн аваргаас хос мөнгөн медаль аваад байлаа. Туухай өргөлт бол бүх тулааны спортын суурь болдог гэдгээрээ онцлогтой. Би энэ спортоор хичээллээд 7 жил болж байна. Энэ спорт Монгол Улсын зэвсэгт хүчний хэмжээнд өндөр түвшинд хөгжсөн. Зэвсэгт хүчинд туухай өргөдөг, надаас мундаг тамирчин олон бий” гэсэн юм.
Сэтгэгдэл (2)