АНУ-ын ”Dayton” их сургуулийн шигшээ Dayton Flyers багийн тоглогч Ш.Энхийн-Од “NCAA” буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лигийн ээлжит тоглолтоо өнөөдөр UNLV багийн эсрэг хийж, ялагдал хүлээлээ.
Тус тоглолтын эхний хагаст тэрбээр дараалсан холын зайн шидэлтүүдээ амжилттай болгож, есөн оноо, дөрвөн самбараас бөмбөг авалт хийгээд байв. Улмаар тоглолтын цаг дуусахад 14 оноотой багийнхаа хоёрдугаарт жагслаа. Эхний хагаст Dayton Flyers баг 32:22-ын харьцаатай тэргүүллийг авсан ч дараагийн хагаст 60:52-ын харьцаатай эсрэг багийн тэргүүллээр өндөрлөсөн юм. Улмаар тус баг хоёр хожил, нэг хожигдол хүлээлээ.
Мөн Dayton Flyers багийн цахим хуудаснаа түүний тоглолтыг "What a play by Мongolian Mike" хэмээн тодотгожээ.
Түүний баг дараагийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 20-нд "Роберт Моррис" багтай хийнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)