Английн Ливерпүүл клубийн жигүүрийн хагас хамгаалагч, 20 настай, Португал гаралтай Фабио Карвальл өөрийн улсын залуучуудын шигшээд тоглохоос татгалзжээ. Карвальо Португалд төрсөн бөгөөд 2013 онд гэр бүлийн хамт Англид шилжин суурьшсан юм.
Тэрбээр 16-18 насны Английн өсвөрийн шигшээд тоглосон бол Португалын 21 хүртэлх насны шигшээд мөн тоглоод амжжээ. Улмаар түүнийг Катарт болох ДАШТ-ий Португалын шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтаагаад байв. Гэвч тэр энэ удаагийн ДАШТ-д оролцох хөлбөмбөгчдийн тоонд багтаагүйгээ мэдсэний дараагаар Португалын залуучуудын шигшээд тоглохоос татгалзжээ.
Т.Саяан