2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны "D" хэсгийн тоглолтууд өнгөрсөн өдрүүдэд Монгол улсад зохион байгуулагдлаа. Манай шигээ баг Таити, Вьетнам, Тайланд, Малайзын багуудтай D хэсэгт багтан гурван хожил, нэг хожигдолтой хүснэгтийн хоёрдугаар байраар дараагийн шатанд шалгарсан билээ.
Тэгвэл багуудаас оноо авалтаар Монголын шигшээ багийн тоглогч ОУХМ Тунгалагийн Санчир гуравдугаар байрт бичигдлээ. Түүний хувьд дөрвөн тоглолтод дунджаар 21 оноо авчээ. Тэгвэл Малайзын багийн ахлагч Юи Хоу Вон 24.8 оноотой нэгдүгээрт, Тайландын багийн тоглогч Фредрик Ли Жонс 24.0 оноо авснаар хоёрдугаарт тус тус жагсчээ.