Ирэх 12 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Японы нийслэл Токио хотноо жүдогийн "Tokio Grand Slam 2022" буюу Токиогийн "Их дуулга" тэмцээн зохиогдох гэж байна.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ОУХМ Э.Ариунболд, Б.Цогт-Очир, -66 кг-ын жинд ОУХМ Ё.Басхүү, -73 кг-ын жинд Дэлхийн аварга Ц.Цэндбаатар, -81 кг-ын жинд Л.Сэргэлэн, +100 кг-ын жинд Л.Энхболд нарын зургаан тамирчин хүч үзнэ. Харин эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Л.Сосорбарам, -57 кг-ын жинд Л.Энхрийлэн, -78 кг-ын жинд О.Хүслэн, +78 кг-ын жинд Э.Энхзул нарын дөрвөн бөх барилдана. Токиогийн "Их дуулга" тэмцээнд 63 орны 306 тамирчин оролцож байгаагийн 123 нь эмэгтэй жүдочид байна.