АНЭУ-ын Абу Даби хотод зохион байгуулагдсан Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд "Ид шидийн орон"-оос оролцсон тамирчин Ч.Чинзориг мөнгөн медалийн болзол хангасан байна.
Түүний жинд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 20 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Ч.Чинзориг дэлхийн дэвжээнд эх орныхоо тугийг мандуулж чадлаа.