Монголын Волейболын Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний “БҮХ ОДОД”-ын тоглолт 11 дүгээр сарын 17-ны өдөр буюу энэ пүрэв гарагт 15 цагаас Спортын төв ордонд зохион байгуулагдах гэж байна.
Тэмцээнд эмэгтэй тоглогчдоос "Хөвсгөл-Эрчим", "Тэнүүн Огоо", "Уурхайчин", "Хилчин", "Хашхан" зэрэг клубын шилдэг тамирчид оролцоно. Түүнчлэн эрэгтэй тамирчдаас "Хасу Мегастарс", "Минжит Булган", "Тэнүүн Огоо", "Натур Мед", "Алтайн Барс-Хилчин", "Шанх Транс", "Эрчим БВТ" зэрэг клубийн шилдгүүд хоорондоо тоглоно. Дашрамд, одоогоор Үндэсний дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд Спортын төв ордонд явагдаж байгаа юм.
Л.Сайнаа