2022 оны хөлбөмбөгийн ДАШТ энэ сарын 20-ны өдөр Катарын нийслэл Доха хотноо албан ёсоор нээлтээ хийх гэж байгаа билээ. Тэмцээнд нийт 32 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх гэж байна. Тэгвэл бид тус 32 багийг гол тоглогчдын хамт цувралаар танилцуулж байна. Өмнөх нийтлэлдээ бид Аргентина, Австрали, Бразил, Бельги, Канад, Коста Рикагийн шигшээ багуудын тухай танилцуулсан билээ.
1. Хорватын шигшээ баг - Багийн гол тоглогч бол мэдээж Лука Модрич. Тэрбээр багийнхаа гол амин сүнс, итгэл найдвар нь юм. Өдгөө 37 настай түүний хувьд энэ удаагийн ДАШТ хамгийн сүүлийнх болж байна. Анх дүрвэгсдийн сууринд бөөрөнхийлсөн оймсоор хөлбөмбөг тоглож байсан хүү өнөөдөр дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг болжээ.
2. Данийн шигшээ баг - Багийн чухал төглогчоор Кристиан Эриксен нэрлэж болно. Тус тоглогч нь 1992 онд төрсөн, 30 настай. Эд гялалзаж яваа түүний хувьд одоо Манчестер Юнайтэд багт тоглож байна.
3. Экуадорын шигшээ баг - Багийн гол тоглогч бол Моизес Кайседо юм. Тэрбээр 2001 онд төрсөн, 21 настай залуухан тоглогч бөгөөд Премьер лигийн Брайтон энд Хов Альбион клубт тоглодог.
4. Английн шигшээ баг - Багийн гол тоглогч бол мэдээж Харри Кейн. Тэр хүснэгтийг тэргүүлэх хэмжээний тоглолт үзүүлээд байдаггүй ч хамгийн үнэтэй, авьяаслаг тоглогчдын нэг мөн. Тэрбээр 1993 онд төрсөн, 29 настай. Түүнийг дахин хоёр ч дэлхийн аварга хүлээж буй. Өнгөрсөн оны Европын аваргад шигшээ багаа удирдан, амжилттай оролцсонг бид сайн мэдэж байгаа.
5. Катарын шигшээ баг - Зохион байгуулагч эзэн орны шигшээ багийн гол тоглогчоор Алмоез Алиг нэрлэж болно. Тэрбээр 26 настай, багийн гол итгэл найдвар юм.
6. Синегалийн шигшээ баг - Багийн гол тоглогч бол Садио Мане. Байерн Мюнхен клубийн довтлогч тэрбээр өөрийн амьдралын тухай олон түүхийг хуваалцдаг. Ядуу амьдралаас өнөөдрийг хүртэл явахдаа тэр өөрийн мөн чанарыг гээгээгүй учир хөлбөмбөгийн хорхойтнууд түүнд хайртай байдаг. Өдгөө тэр 30 настай бөгөөд шигшээ багаа дараагийн шатанд хүргэх гол түлхүүр юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)