Сагсан бөмбөгийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт өнөөдөр Монгол, Тайланд улсын багуудын хооронд өрнөлөө.
Тоглолтод шигшээ баг 109:105-ын харьцаатай Тайландын шигшээ багт хожигдлоо. Ингэснээр D хэсгийн тоглолтууд өндөрлөж, Тайландын шигшээ баг нэг ч хожигдолгүй нэгдүгээр, Монголын шигшээ баг гурван хожил, нэг хожигдолтой хоёрдугаар байрт тус тус жагсаж, Азийн аварга шалгаруулах тэмцээний дараагийн шатанд шалгарлаа.
Өчигдөр болсон тоглолтод манай шигшээ баг Вьетнам улсын шигшээ багтай оноолт таарч 88:77-ын харьцаатай ялалт байгуулсан юм. Мөн тоглолтын дараа Тайландын шигшээ багийн тоглогчид "Монголын шигшээ баг үнэхээр хүчтэй баг байлаа. Зохион байгуулагчдад баярлалаа" хэмээсэн юм.
Сэтгэгдэл (1)