Японы мэргэжлийн сүмо бөхийн 78 дах Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хагалгааны улмаас энэ сарын кюүшү башёг өнжөөд байгаа билээ. Ингэснээр энэ удаагийн башёд 18 монгол бөх хүч үзэх ба Аки башёгийн түрүү бөх Тамаваши Б.Мөнх-Оргил болон Кирибаяма Б.Лхагвасүрэн нар маань комүсүби цолтойгоор барилдах бол Хошёорюү С.Бямбасүрэн сэкивакэ цолтой барилдахаар боллоо.
Кюүшү башёд зодоглох монгол бөхчүүд:
Дээд зиндаа:
- Сэкивакэ Хошёорюү С.Бямбасүрэн
- Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил
- Комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэн
- Маэгашира 2: Ичиножо А.Ичинноров
- Маэгашира 10: Чиёошома Г.Мөнхсайхан
- Маэгашира 14: Азүмарюү С.Тодбилэг
Жүрёо зиндаа:
- Миторюү Б.Төрболд
- Хокүсэйхо Э.Даваанинж
- Дайшохо Ч.Шижирбаяр
- Оошёоүма П.Дэлгэрбаяр
Макүшита зиндаа:
- Дэванорюү Т.Тэмүүлэн
- Хокүтэнкай Г.Сүхбат
- Тамашохо Э.Энхманлай
- Хокүтомарү Н.Чинзориг
- Араүма Б.Төртогтох
Санданмэ зиндаа:
- Токисома Б.Анхбаяр
- Саданохикари Д.Наранцогт
- Котокэнрюү Г.Билгүүн
Сэтгэгдэл (1)