Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 1-12-ны өдрүүдэд Иорданы нийслэл Амман хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Афганистан, Бахрейн, Бутан, Камбож, Хонгконг, Энэтхэг, Иран, Ирак, Япон, Йордан, Казахстан, БНСУ, Кувейт, Кыргызстан, Малайз, Монгол, Пакистан, Палестин, Филиппин, Сири, Тайвань, Тажикстан, Тайланд, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Вьетнам зэрэг 27 орны 267 боксчин өрсөлдсөн юм.
Манай улсаас сүүлийн өдөр буюу өнөөдөр 60 кг-ын жинд "Хангарьд" клубийн тамирчин, спортын мастер Баярхүүгийн Буяндалай финалд эзэн орны тамирчин Мохаммад Абу Жажехтэй тулалдаж ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Ингэснээр манай улсаас Азийн аваргад эрэгтэй ес, эмэгтэй найман тамирчин өрсөлдсөнөөс хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медальтай эх орондоо эргэн ирлээ.
Азийн АШТ-ий медальтнууд:
Баярхүүгийн Буяндалай - 60 кг
Төгсжаргалын Номин-Эрдэнэ - 60 кг
Хархүүгийн Энхмандах - 51 кг
Гантөмөрийн Лундаа - 57 кг
Баатарсүхийн Чинзориг - 67 кг
Отгонбаатарын Бямба-Эрдэнэ - 71 кг
Лутсайханы Алтанцэцэг - 52 кг
Оюунцэцэгийн Есүгэн - 54 кг
Уранбилэгийн Шинэцэцэг - 63 кг
Энхбаатарын Эрдэнэтуяа - 70 кг
Сэтгэгдэл (1)