"Бишкек-2022" самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий байлдааны самбын төрөлд 58 кг-ын жинд ОУХМ Гантөмөрийн Баяндүүрэн БНСУ, Казахстан, Узбекистан улсын тамирчдыг ялж дэлхийн аварга боллоо. Түүний хувьд энэ төрлөөр 2017 онд хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.
Ингэснээр Г.Баяндүүрэн Монгол Улсаас тодорсон байлдааны самбын гурав дахь дэлхийн аварга болж байна. Түүнээс өмнө манай улсаас Сонинхүүгийн Орхонбаатар, Баасанхүүгийн Дамланпүрэв нар алтан медаль хүртэж байсан билээ.
Л.Сайнаа