Самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 12-нд Кыргызстаны нийслэл Бишкек хотод эхэллээ. Тэмцээний хоёр дах өдөр манай улсаас +98 кг-ын жинд ОУХМ Дамдинсүрэнгийн Пүрэвдорж мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Бишкект Мароккогийн Брахим Моухей, FIAS-ын нэрийн өмнөөс барилдсан ОХУ-ын Антон Брачев, Румыний Даниэль Натеаг ялсан ч шигшээ барилдаанд эзэн орны Бекболот Токтогоновт ялагдсан юм. Ингэснээр тэр ДАШТ-ий алт, мөнгөн медальтан боллоо. Мөн тус тэмцээнээс Монголын улсын гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг хүрэл медаль хүртсэн билээ.
Л.Сайнаа