2025 оны Сагсанбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд манай улсад энэ сарын 10-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монголын шигшээ баг Тайланд, Вьетнам, Малайз, Таити гэх улсууд нэг хэсэгт багтсан.
Шигшээ багийн хувьд хэсгийн эхний тоглолтоо Малайз улсын эсрэг хийж 94-92 харьцаатай хожсон. Уг тоглолтод Т.Санчир 36 оноо, 7 самбар, 3 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт хийж багаа хожилд хөтөлсөн. Хэсгийн хоёр дахь тоглолтоо Таити улсын эсрэг хийж 91-62 харьцаатай тоглолт өндөрлөсөн. Тус тоглолтод М.Өлзий-Орших 18 оноо, 4 самбар, 3 оновчтой дамжуулалт, 2 бөмбөг таслалт гүйцэтгэсэн.
Өчигдөр хэсгийн гурав дахь тоглолтоо Вьетнам улсын шигшээ багийн эсрэг хийж 88-77 харьцаатай хожил байгуулж хэсгээс шалгарах эрхээ баталгаажууллаа. Тус тоглолтонд манай шигшээ багаас таван тоглогч 10-с дээш оноо авч багийн тоглолт сайн байлаа. Тоглолтод А.Энхбаясгалан 17 оноо, 6 самбар, 2 оновчтой дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 1 хаалт гүйцэтгэсэн онцлох тоглогч байв.
Өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын эсрэг тоглох юм. Хоёр багийн ялсан нь хэсэгтээ тэргүүлнэ.
Тэгвэл та бүхэнд хоёр шигшээ багийн тамирчдын гурван өдрийн дараах онцлох статистик мэдээллийг хүргэе.
- Монголын шигшээ багийг 20.3 оноог дунджилж буйгаар Т.Санчир тэргүүлж байна.
- Самбараас бөмбөг авалтаар 8.7 оноотой Б.Болдбаатар
- Оновчтой дамжуулалтаар 6 оноог дунджилж О.Сэргэлэн нар тус тус тэргүүлж байна.
Харин Тайландын шигшээ багийн хувьд
- 25.3 оноо дунджилж буйгаар Фредерик Ли Жонс тэргүүлж байна.
- Оновчтой дамжуулалтаар Натакарн 5.3 оноогоор,
- Самбараас бөмбөг авалтаар Анасавы 7 оноотой тус тус тэргүүлж байна.
Манай шигшээ багийн хувьд энэ тэмцээнд 12 тамирчны бүрэлдэхүүнтэй мэдүүлгээ өгсөн ч тэмцээн эхлэх өдрийн өмнөх бэлтгэл дээр Э.Дөлгөөн гарандаа бэртэл авч тоглохгүй боломжгүй болсон. Мөн хэсгийн эхний тоглолтод багийн холбон тоглогч О.Сэргэлэн бэртэл авч хэсгийн хоёр болон гурав дахь тоглолтод оролцоогүй байна.
D хэсгээс шалгарсан гурван баг С хэсгээс шалгарсан Гуам, Хонг Конг, Сингапур гэсэн гурван улстай хамт дахин хоёр хэсэгт хуваагдаж, нийт зургаан багаас дөрөв нь үндсэн тэмцээнд өрсөлдөнө.
А.Сүх