Сагсан бөмбөгийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт өнөөдөр Монгол, Вьетнам улсын багуудын хооронд өрнөлөө.
Тоглолтод Монголын шигшээ баг 88:77-ын харьцаатай ялалт байгуулж, хэсэгтээ гурван хожил, нэг ч хожигдолгүй Тайландын багийн хамтаар хэсгээ тэргүүлж байна.
Өчигдөр болсон тоглолтод манай шигшээ баг Тиати улсын шигшээ багтай оноолт таарч 91:62-ын харьцаатай ялалт байгуулсан юм. Шигшээ баг маргааш буюу 14-нд Тайландын шигшээ багийн эсрэг тоглоно.
Сэтгэгдэл (7)