Сагсан бөмбөгийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт өнөөдөр Монгол, Таити улсын багуудын хооронд өрнөлөө.
Тоглолтод Монголын шигшээ баг 91:62-ын харьцаатай ялалт байгуулж, хэсэгтээ хоёр хожил, нэг ч хожигдолгүй дээгүүр бичигдэж эхэллээ.
Өчигдөр болсон тоглолтод манай шигшээ баг Малайз улсын шигшээ багтай оноолт таарч 94:92-ын харьцаатай ялалт байгуулж, анхны хожлоо аваад байсан юм. Шигшээ баг маргааш буюу 13-нд Вьеьнам, 14-нд Тайландын шигшээ багийн эсрэг тоглоно.
Дашрамд, тус тэмцээн энэ сарын 10-14-ний өдрүүдэд "UG Arena"-д зохион байгуулагдаж байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)