Чөлөөт бөхийн дэлхийн аварга, МУГТ П.Орхоноос 2018 оны Азийн наадмын үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн тул дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан билээ. Энэ оны есдүгээр сарын 16-ны өдрөөр түүний торгуулийн хугацаа дуусгавар болсон тул эргэн дэвжээнд зодоглох боломжтой болсон юм.
П.Орхон арваннэгдүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохиогдсон МУГТ Ц.Цогтбаярын нэрэмжит тэмцээнд зодоглож, түрүүлэв. Тэрээр финалд дэлхийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэгийг 7:4-өөр ялж, ийн дэвжээндээ эргэн ирээд анхны түрүүгээ хүртэж байна.
Сэтгэгдэл (5)