Олонд "Ангууч" нэрээр танигдсан Холимог тулаанч, жүжигчин Б.Баттөр "Өнөр бүл төв"-ийн хүүхдүүдийг жью-жицүгийн ДАШТ-д оролцуулахаар эх орноосоо хөдөлсөн билээ. НҮБ-ын Хүүхдийн Сан, Б.Баттөр нар хамтран “Өнөр бүл” төвд хоёр жилийн өмнө “Almighty” жью-жицүгийн клубыг байгуулсан юм.
“Абу Даби-2022” мэргэжлийн Жюү Жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Almighty” клубийн тамирчин Н.Одбаатар хүрэл медаль хүртлээ. Хүрэл медалийн төлөө манай улсын хоёр тамирчин таарч өрсөлдсөн бөгөөд Н.Одбаатар ялалт байгуулж ийнхүү дэлхийн аваргын хүрэл медальтан болов.
“Өнөр бүл” хүүхдийн төвөөс дэлхийн дэвжээнд Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчин хүүхдүүд ийн цахиур хагалж эхэллээ.
Л.Сайнаа