Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин Т.Номин-Эрдэнэ Тайландын тамирчныг ялж аваргын төлөө тулалдах эрхтэй болсон билээ. Улмаар аваргын төлөө ААШТ-ий аваргын төлөө Бүгд найрамдах Солонгос улсын тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга О Ён Житэй тулалдаж, ялагдал хүлээснээр ААШТ-ий анхны мөнгөн медалиа хүртлээ.
Тэрбээр Монголын шигшээ багийн хамгийн залуу гишүүн юм. Мөн энэхүү тэмцээн нь түүний анхны ААШТ болж байна.
Л.Сайнаа