Сагсан бөмбөгийн 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 10-нд UG AREAN-д эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр Монголын шигшээ баг урьдчилсан хэсэгт орох эрхийн төлөөх тоглолтод Малайз улсын шигшээ багтай оноолт таарч 94:92 тооны харьцаатай ялалт байгуулж, анхны хожлоо авлаа.
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн нь Монгол улсад зохион байгуулагдаж буй ФИБА-гийн Олон улсын анхны тэмцээн юм.Тэмцээнд Монгол, Вьетнам, Малайз, Тайти, Тайландын шигшээ багууд оролцож байна.