Японы мэргэжлийн сүмо бөхийн 73 дах их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн 10 дугаар сард болсон өвдөгний хагалгааныхаа улмаас энэ сарын башёг өнжихөөр болжээ. Өдгөө 29 настай их аваргын хувьд 2019 оны гуравдугаар сард бэртлийн улмаас доод зиндаа руу буусан ч шаргуу хөдөлмөрийн үр дүнд дээд зиндаандаа эргэн ирээд байгаа билээ. Тэрбээр мэргэжлийн сүмогийн дэвжээнд нийт дөрвөн удаа түрүүлсэн юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)