Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин Т.Номин-Эрдэнэ Тайландын тамирчныг ялж аваргын төлөө тулалдах эрхтэй болсон билээ.
Тэгвэл тэр өнөөдөр оройн 17:30 цагаас ААШТ-ий аваргын төлөө Бүгд найрамдах Солонгос улсын тамирчин, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга О Ён Житэй тулалдана. Тэрбээр Монголын шигшээ багийн хамгийн залуу тамирчин бөгөөд 19 настай юм.
Л.Сайнаа