Олон улсын “Road to One Mongolia” шоуны сүүлийн шатны тулаанууд манай улсад анх удаа буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр “Мөсөн Өргөө - Steppe Arena”-д зохион байгуулагдах гэж байна.
Энэ тулаанд улаан багийн ерөнхий дасгалжуулагч Б.Дамланпүрэв Киргизийн шилдэг залуу тамирчин Нурсултан Токторовтой, цэнхэр багийн ерөнхий дасгалжуулагч Х.Амартүвшин Солонгосын "Ахмад Солонгос" хочит Хан Гүк Жүнтэй тулалдахаар боллоо.
Mөн Mонгол Улсаас “ONE Championship”-д тулалдаж буй “Ардын хүү” хочит О.Пүрэв “ONE Championship” холбооны албан ёсны тулаанаа хийхээр болжээ. Шоуны сүүлийн шатанд үлдсэн оролцогчид 100 мянган долларын төлөө тулалдаж цор ганц ялагч тодрох ажээ.
Л.Сайнаа