Монголын таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчид Мексикийн Гуадалахара хотод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордов.
Монголын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадоржийн удирдлага дор 63 кг-ын жинд Э.Буяншагай, 68 кг-д Ц.Баянбат, 80 кг-д А.Азбаяр нар тус тус өрсөлдөнө. Энэ удаагийн дэлхийн аваргад багийн ахлагчаар МТХ-ны дэд Ерөнхийлөгч П.Батхүү, менежер Л.Түвшинжаргал нар оролцож байгаагаас гадна тус тэмцээнийг олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар шүүх юм.