Иордан улсад зохион байгуулагдаж буй “Амман-2022” сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн жингийн хагас шигшээ тулаанууд өчигдөр эхэллээ.
Манай улсаас 60 кг-ын жинд Спортын мастер Баярхүүгийн Буяндалай Узбекистаны Адханжон Мухиддиновыг 4:1-ээр буулган авч аваргын төлөө тулалдах эрхтэй боллоо. Тэмцээний 51 кг-ын жинд Х.Энхмандах, 57 кг-ын жинд Г.Лундаа, 67 кг-ын жинд Б.Чинзориг нар хүрэл медалийн болзол тус тус хангаад байгаа билээ.