Энэ сарын 10-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах 2025 оны сагсанбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод манай улсын шигшээ баг Малайзын шигшээ багийн эсрэг гал гарсан тоглолтыг хийх гэж байна.
Тоглолт саяхан нээлтээ хийсэн “UG Arena” спорт цогцолборт 18:30 цагаас болох юм. Харамсалтай мэдээ дуулгахад Монголын 3х3 шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн бэлтгэлийнхээ үеэр гараа бэртээсний улмаас энэхүү тоглолтод оролцох боломжгүй болоод байгаа билээ.
Түүнчлэн манай улсын шигшээ энэ сарын 12-нд Таити, 13-нд Вьетнам, 14-нд Тайландын шигшээ багуудтай тус тус тоглох юм. Та бүхэн шигшээ багийнхаа тоглолтыг олон улсын тавцанд, эх орондоо дэмжээрэй. Тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой.
Л.Сайнаа