Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхоны барилдах энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр сэргэсэн. П.Орхон нь 2016 оны И.Ярыгиний нэрэмжит “Алтан гранпри” тэмцээнд Японы алдарт бөх Каори Ичотой финалдаж 10:0-ээр цэвэр ялж аваргын тавцанд Төрийн дууллаа эгшиглүүлсэн түүхтэй.
Үүний дараа 2017 онд Парист болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -63 кг жинд алтан медаль хүртэж, түүний дараа жил буюу 2018 оны Жакартад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ээлжит алтан медалиа хүртсэн.
Гэвч тус тэмцээнд алтан медаль хүртсэний дараагаар П.Орхоныг сэргээш хэрэглэсэн асуудлаар дөрвөн жил барилдах эрхийг нь хассан. Тэгвэл гавьяат тамирчин П.Орхон өнөөдөр чөлөөт бөхийн дэвжээнээ эргэн ирнэ.
"Торонто-1993" ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, 1993 оны дэлхийн шилдэг бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаярын нэрэмжит насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн анхдугаар тэмцээн арваннэгдүгээр сарын 11-12-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар болсон. Тус тэмцээн олимпын жингийн ангиллаар буюу эрэгтэй -57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэй -50, 53, 57, 62, 68, 76 кг-ын ангилалд болох аж. Тус тэмцээнд П.Орхон барилдах юм.
А.Сүх