БНСУ-ын үндэсний бөх сырым бөхийн олон улсын “Korea Open” фестивальд Монголын үндэсний бөхийн улс, аймгийн цолтой бөхчүүд оролцохоор Сөүл хотод очоод байна.
Монголын сырым бөхийн холбооны тэргүүн улсын заан М.Өсөхбаяраар ахлуулсан Улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Л.Батзориг, Д.Тамир, Х.Цогтгэрэл, Б.Лхагвадорж, Б.Түмэндэмбэрэл, Э.Сумьяабат, Б.Түвшинтөгс, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ, И.Мандах тэргүүтэй 13 бөх оролцохоор тус улсыг зориод байгаа билээ.
Тэгвэл тэмцээн өнөөдөр гадаад бөхчүүдийн ганцаарчилсан барилдаанаар өндөрлөж Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат улсын начин Дармаагийн Тамир түрүүлэв. Мөн улсын харцага Б.Цэдэнсодном, улсын начин Х.Цогтгэрэл нар шөвгийн дөрөвт шалгарсан амжилтыг үзүүлээд байна.
Л.Сайнаа