Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо буюу "UWW"-аас 2022 оны ДАШТ, тивийн аварга, дэлхийн чансааны оноо олгох тэмцээнүүдийг харгалзан жин тус бүрд эхний гурван байрт орсон бөхчүүдийг мөнгөн шагналаар урамшуулахаар болсон юм.
Манай улсаас Белградын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Долгоржавын Отгонжаргал 50 кг-ын жингийн бөхчүүдээ тэргүүлж 5000 ам.долларын шагнал хүртэнэ. Түүнчлэн энэ жилийн Дэлхийн аваргад 53 кг-ын жинд үзүүрлэсэн ОУХМ Батхуягийн Хулан гуравдугаарт, эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Мөнхтөрийн Лхагвагэрэл, 57 кг-ын жинд ОУХМ Занданбудын Занабазар гуравдугаарт тус тус эрэмбэлэгдэж 2000 ам.долларын шагналыг хүртэхээр болжээ.
Л.Сайнаа