Пауэрлифтингийн хэрэглэлтэй Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 12-20-ны өдрүүдэд Дани улсад зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд манай улсын долоон тамирчин оролцохоор Скандинавын хойгийг зорилоо.
Скандинавын хойгт гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 83 кг-ын жинд ОУХМ Б.Дүвжид, 93 кг-ын жинд ОУХМ М.Галсайхан, 105 кг-ын жинд ОУХМ Х.Энхболд, -120 кг-ын жинд ОУХМ Т.Сайфолла, ОУХМ Ш.Чанарав, +120 кг-ын жинд Б.Хадбаатар, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд ОУХМ Б.Марал нар тус тус өрсөлдөнө.