Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Доёддоржийн Нямбилэг "Белград-2022" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг сурвалжилсан бөгөөд энэхүү тэмцээний тухай "Баярлаж Бахархсан Белград-2022" номоо эрхлэн гаргажээ.
Энэхүү номыг мөн Белградын дэлхийн аваргыг сурвалжилсан "Zindaa" сайтын сэтгүүлч М.Сугаржаргал редакторласан. Тус номын нээлт өнөөдөр болж нээлтэд чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч, спортын сэтгүүлчид оролцов. Д.Нямбилэг нь өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ий тухай "Огшиж омогшсон Осло-2021" нэртэй анхны номоо энэ хавар гаргасан юм.
Сэтгэгдэл (1)