Харааны бэрхшээлтэй жүдо бөхийн тамирчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор Азербайжан улсын Баку хотноо эхэлнэ. Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг тус дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ удаа шинэ дүрмийн дагуу J1, J2 гэсэн ангиллаар зохион байгуулагдана. Нийт 41 орны 241 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байгаа ба манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор дараах тамирчид зодоглоно.
- Эмэгтэйчүүдийн J1 ангиллын -70 кг-ын жинд Л.Туруунаа
- Эмэгтэйчүүдийн J2 ангиллын -70 кг-ын жинд Н.Алтанцэцэг
- Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -73 кг-ын жинд Г.Чулуунсүх
- Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -90 кг-ын жинд Б.Баттөгс
- Эрэгтэйчүүдийн J1 ангиллын +90 кг-ын жинд Д.Ганбат
- Эрэгтэйчүүдийн J2 ангиллын -73 кг-ын жинд С.Ядамдорж, Э.Даваадагва нар тус тус өрсөлдөнө.
Энэ сарын 8-10-ны хооронд зохион байгуулагдах ДАШТ өнөөдөр 17:00 цагт J1, J2 ангиллын эрэгтэй -60 кг, -73 кг, эмэгтэй -48 кг, -57 кг-ын жингийн барилдаанаар эхэлнэ. Тэмцээнийг спорт мэдээ, мэдээллийн www.livetv.mn/sport суваг шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Л.Сайнаа