АНУ-ын”Dayton” их сургуулийн шигшээ "Dayton Flyers" багийн тоглогч Ш.Энхийн-Од өнөөдөр “NCAA” буюу Америкийн коллежийн сагсан бөмбөгийн лигт анхны тоглолтоо Lindenwood багийн эсрэг хийлээ. Тэрээр мөн багийнхаа анхны оноог авсан юм. Энэ нь түүний коллежийн замналын ч анхны оноо байлаа.
Тоглолт 73:46 харьцаатайгаар Dayton Flyers тэргүүллээр өндөрлөлөө. Ш.Энхийн-Од тоглолтын эхний хагаст 5 оноо, 3 самбараас бөмбөг авалт, 2 ашигтай дамжуулалт өгөөд байсан бол тоглолт дуусахад 14 оноо буюу тогтлолтын хамгийн өндөр оноог авч, 5 ашигтай дамжуулалт, 3 самбараас бөмбөг авалт гүйцэтгэлээ.
Тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Ш.Энхийн од “Энэ тоглолтод сандрал бага зэрэг мэдэрсэн. Дасгалжуулагч надад гүнзгий амьсгал гэж хэлж байсан. Би дамжуулалтуудаа сайн болгохыг хичээсэн” хэмээн ярьлаа.
Бид түүний тоглолтын талаарх мэдээллийг та бүхэнд цаг алдалгүй хүргэх болно.
Л.Сайнаа