“Токио-2020” олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар сарын өмнө Узбекистаны Ташкент хотноо болсон ДАШТ-ий -73кг жинд шилдгүүдийг манлайлан түрүүлж, дэлхийн аварга цол хүртсэн манай улсын тав дах жүдоч болсон билээ. Мөн тэрээр 6565 оноогоор дэлхийн чансааг тэргүүлээд байв.
Гэвч хэдэн өдрийн өмнө зохиогдсон “Баку”-гийн их дуулга тэмцээний дараагаар 6310 оноотой дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгдэж эхэллээ. Харин Гүрж улсын жүдоч Лаша Шавдатуашвили “Баку”-гийн их дуулгаас хүрэл медаль хүртсэн оноогоо нэмүүлж, 6377 оноотойгоор нэгдүгээрт жагсаж эхэллээ.
Мөн манай жүдочдоос Ё.Басхүү гуравт, Л.Энхрийлэн аравдугаарт тус бүр жиндээ эрэмбэлэгдэж байна.
Л.Сайнаа