Япон улсын Нагояа хотноо хоёр өдөр үргэлжилсэн “Asian open 2022” тэмцээнд 10гаруй орны 1000 орчим тамирчид өрсөлдөж, хурд хүч авхаалж самбаагаа сорилоо.
Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслангууд алтан медалийн эзэн болжээ. Тодруулбал, аймгийн арслан Төрбатын Довчинсэмбээ хөх бүсyna 120 кг-ын жингийн мастер болон опен ангилалд хос алтан медаль хүртэж энэ жилийн Өвөрхангай аймгийн баяр наадмын түрүү бөх Лхагваагийн Батсайхан хөх бүсний насанд хүрэгчдийн ангилалд -120 кг-д түрүүлжээ.
Мөн насанд хүрэгчдийн ангилалд Э. Энхмөнх хөх бүсний 88 кг-ын жинд мөнгөн медаль, С.Одбаяр хөх бүсний 82 кг-ын жинд хүрэл медаль, мастер ангилалд Э.Амартүвшин хөх бүсний -94 кг-ын жинд алтан медаль тус тус хүртэж тэмцээнээ өндөрлүүллээ.
Л.Саяан