Герман улсын Кёльн хотод болсон Дэлхийн цомын тэмцээнд Шигшээ багийн тамирчин Э.Мичидмаа 54 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн билээ. Тэгвэл тэмцээний шүүгчдийн зүгээс түүнд шилдэг техниктэй тамирчин шагналыг гардуулжээ.
Тэрээр өнгөрсөн онд Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон ААШТ-нээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтан юм.
Л.Саяан
Сэтгэгдэл (2)