Сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 1-5-нд ХБНГУ-ын Кёльн хотод болж өндөрлөлөө. Халлегийн алдарт "Химийн цом" тэмцээн нэрээ өөрчилж энэ жилээс “Cologne Worldcup” нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Германы рингд манай улсаас есөн боксчин өрсөлдсөнөөс гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл нийт найман медаль хүртэж өндөр амжилт үзүүллээ. Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Э.Мичидмаа, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар Дэлхийн цомын аварга болж эмэгтэй боксчдоос түүхэн амжилт үзүүлэв.
Медаль хүртсэн Монголын боксчид:
Эрдэнэдалайн Мичидмаа - 54 кг- алт
Мөнгөнцэцэгийн Энхжаргал - 57 кг- алт
Ганзоригийн Бадмаараг - 60 кг- алт
Лхагвадоржийн Даваадорж - 51 кг- мөнгө
Хархүүгийн Энх-Амар - 57 кг- мөнгө
Тэгшжаргалын Энхтөр - 60 кг- хүрэл
Оюунбаатарын Тулга - 60 кг- хүрэл
Нэргүйн Оюун-Эрдэнэ - 50 кг- хүрэл
Л.Саяан