Brooklyn Nets багийн хамгаалагч Kyrie Irving эдгээр өдрүүдэд дуулианы гол эзэн болоод буй. Тэрээр өөрийн сошиал хуудсандаа Ервэйчүүдийг ялгаварлан гадуурхах утга бүхий баримтат киног түгээсэн нь түүнтэй харилцагч брэндүүд болон шүтэн бишрэгчдэд нь таагүй сэтгэгдэл төрүүлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор NBA-ийн зүгээс түүний энэхүү үйлдлийг буруутгасан утга бүхий мэдэгдэл гаргасан бол Brooklyn Nets багийн эзэн Joe Tsai твиттердээ: “Би түүнийг ялгаварлан гадуурхсан утга бүхий киног олон нийтийн сүлжээнд хуваалцсанд урам хугарлаа. Мөн сүсэг бишрэлтэй хүний хувьд арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэгээр гадуурхалтыг сурталчлах нь буруу гэдгийг би түүнд ойлгуулахыг хүсэж байна” гэв.
Өчигдөр Nike компани түүнтэй хийсэн гэрээгээ дуусгавар болгоод байсан бол өнөөдөр Timberwolwes баг түүнийг авахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Энэ мэдэгдэл нь тус багийг эрсдэлд оруулж байна гэж шинжээчид дүгнэсэн юм.
Kyrie Irving тайлбартаа “Энэ бол 2022 он. Түүх хэнээс нуугдмал байх учиргүй. Би шашин шүтлэгийн тал дээр хагалан бутаргах үзэлтэн биш. Би нийгмийн бүхий л давхаргыг хүлээн зөвшөөрч, тэгш ханддаг” гэжээ.
Л.Саяан