Азербайжаны нийслэл Бакуд жүдо бөхийн их дуулга тэмцээн амжиллтай эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 61 орны эрэгтэй 206, эмэгтэй 160, нийт 366 жүдоч хүч үзэж байна. Манай шигшээ багийн хувьд нийт 18 жүдоч зодоглоно.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг-ийн барилдаанууд явагдах бөгөөд ОУХМ Б.Эрхэмбаяр, Б.Баасанхүү тэргүүтэй манай долоон жүдоч барилдлаа. Эмэгтэйчүүдийн -52кг жинд барилдсан ОУХМ Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн бол, эрэгтэйчүүдийн -60кг жинд барилдсан ОУХМ Б.Цогт-Очир хүрэл медаль хүртлээ.
Эхний өдрийн дараах байдлаар манай улс нэг мөнгө, нэг хүрэл, хоёр шагналт тавдугаар байр эзэлснээр 61 орноос зургаадугаар байрт бичигдэж байна.
Тэмцээний хоёр дахь эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70кг-ийн барилдаанууд явагдах бөгөөд манай улсаас О.Уранбаяр, Л.Анхзаяа, Г.Болор-Очир, Б.Эрдэнэбаяр, С.Лхагвадулам, Д.Есүй, Ц.Мөнгөнтуяа, Б.Ням-Эрдэнэ нарын 8 жүдоч барилдана
А.Сүх
Сэтгэгдэл (3)